Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Анхан шат

MySQL огноо сонгох
Огноо нь юникс хэлбэрийн болон энгийн гэсэн хоёр хэлбэрээр хэрэглэгддэг. Юникс хэлбэр нь time() функцыг ашиглахад гарч ирэх үр дүн бөгөөд энгийн хэлбэрийн огноог date("Y-m-d H:i:s") гэх мэт date() функцыг ашиглан харж болно. Энэ удаад MYSQL хүснэгтний нүднүүдээс уг хоёр төрлийн огноог хэрхэн сонгож авах талаар харуулъя.

1. Юникс хэлбэр рүү хөрвүүлэх :: UNIX_TIMESTAMP()


Уг функц нь PHP-н time() функцтай ижил утгыг буюу бүхэл эерэг тоо үр дүнд харуулах болно. Баазад юникс хэлбэрийг ашиглаж хадгалах нь таны бусад үйлдэлд их нэмэр болж байдаг. Жишээ нь өдөр, огнооны хугацааг тодорхойлох /сүүлийн 3 хоногт, сүүлийн 5 минутад / зэрэг үйлдлүүдийг хялбархан шийдэхэд тусална.  Хараад шууд яг хэдний өдөр хэдэн цагийг мэдэж болохгүй. Тиймээс энгийн хэлбэрт шилжүүлж харна. 2р хэсэгт энэ тухай өгүүлэх болно.
Баазад мэдээллийг хадгалахдаа эхлээд утгыг time() функцын тусламжтай хувьсагчид оноож өгөөд уг хувьсагчаа баазад хадгалж болохоос гадна шууд UNIX_TIMESTAMP() функцыг ашиглан INSERT QUERY үйлдэлд шууд хэрэглэж болно.

Жш 1:
Код:
$var = time();
"INSERT INTO TABLE (regitered_date) VALUES($var)";
"INSERT INTO TABLE (
regitered_date) VALUES(".time().")";

Жш: 2
Код:
"INSERT INTO TABLE (regitered_date) VALUES(UNIX_TIMESTAMP())";

Аль жишээ нь илүү хялбар байгааг та харж байгаа байх.

Харин баазад орсон энгийн хэлбэрийн огноог хөрвүүлж сонгохдоо
Код:
"SELECT UNIX_TIMESTAMP('2008-08-15 16:30:55') FROM TABLE"
хэлбэрээр шууд сонгож болно.

Уг үйлдлийг PHP дээр mktime() функцыг ашиглан гүйцэтгэх бөгөөд энэ талаар ФУНКЦ хэсэгт тайлбарлах болно.

2. Юникс хэлбэрээс хөрвүүлэх :: FROM_UNIXTIME()

Хэдийгээр PHP-н date() функц ашиглан date("Y-m-d H:i:s",1231832244) гэх мэт хэвлэн харуулж болох боловч MySQL-с мэдээллээ сонгохдоо шууд MySQL-н FROM_UNIXTIME() функцыг ашиглан сонгож болно.

Жш 3: FROM_UNIXTIME(1231832244)

Жш 4:
Код:
"INSERT INTO TABLE (regitered_date) VALUES(UNIX_TIMESTAMP())";

Дээрхи жишээнд тулгуурлан сонгох үйлдэл хийвэл:
Код:
"SELECT FROM_UNIXTIME(regitered_date) FROM TABLE"

коммандыг ашиглан сонгоно.

Жич: Юникс хэлбэрийн цаг нь 1969.12.31-с хойш хэдэн секунд өнгөрч буйг харуулж байгаа юм. Секунд бүрт нэгээр нэмэгдэж байдаг гэсэн үг юм.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »