Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

PHP Бааз

Крилл хайлт
Крилл үсгээр хайх нь их төвөгтэй асуудал. Том жижиг үсгийн ялгаа гарах, phpMyAdmin-с уншигдахгүй байх гээд. Энэ удаад баазаа хэрхэн үүсгэж хэрхэн зөв хайх талаар зөвлөе.

phpMyAdmin болон бусад программаас бааз үүсгэхэд ихэвчлэн үндсэн тохиргооноос шалтгаалан баазын charset нь latin1 гэж үүсдэг. Уг баазад юникод мэдээлэл оруулахад нэг үсгийн урт 2 тэмдэгтээс бүрдэнэ. Тиймээс том жижиг үсгийн ялгаа гарч ирнэ. Юу гэсэн үг вэ гэвэл хайлт хийх явцад М болон м үсэг хоёр маань ижил биш гэх бөгөөд "Монгол" гэж түлхүүр үгээр хайхад "монгол" гэдэг үг орсон мэдээллийг алгасах явдал юм.

Тиймээс уг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Юуны өмнө баазаа үүсгэхдээ charset-г нь UTF8 болгож өгнө. Бусад хүснэгтүүд ч мөн charset нь UTF8 байх шаардлагатай.
Бааз нь ямар ч хамаагүй charset-тэй бөгөөд хүснэгт нь зөвхөн UTF8 charset-тэй тохиолдлыг би туршиж үзээгүй бөгөөд зөвхөн бүгд UTF8 charset-тэй тохиолдлыг туршсан болно.

Дараа нь php файлын баазтай холбогдох комманд бүхий мөрний ард

 mysql_query("SET NAMES 'UTF8'"); 

кодыг оруулж өгнө. Уг коммандыг уншуулахгүй бол бүх юмникод тэмдэгтүүд асуултын тэмдэг болон хувирч харагдан. Оруулж буй ч тэр сонгоод харуулж буй нь ч тэр.

Жш:

mysql_connect('localhost','root','');
mysql_query("SET NAMES 'UTF8'"); 
mysql_select_db('test);

гэх мэт.

Үүнээс хойшхи үйлдэлд ямар нэгэн асуудал гарахгүй бөгөөд энгийн ашигладаг зарчмаараа ашиглахад болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »