PHP Бааз
MySQL зарим коммандын тухай
За хэн нэгэн надаас чөлөө зайгүй асуултаар бөмбөгдөөд. Би ч эхний 2 асуултанд нь хариулчихаад 3 дахид нь хариулъя гэж бодтол нилээдгүй юм бичих хэрэгтэй шинжтэй. Тиймээс mySQL -н зарим коммандын тухай оруулъя.SELECT:
Уг коммандыг ашиглан хүснэгтнээс бичлэг сонгоно. Мөн бусад нэмэх хасах зэрэг үйлдлийг ч хийж болно.
SELECT * FROM TABLE --> Хүснэгтнээс бүх мэдээллийг сонгоно
SELECT 50-20 --> Хариу нь 30 гарна.
UPDATE
SET коммандын тусламжтай мэдээллийг шинэчилэхэд ашиглана.
UPDATE TABLE SET field1 = value1, field2=value2; -->Хүснэгтний бүх мэдээллийн field1, field2 нүдийг value1, value2 болгож шинэчилнэ. Тухайн нэг мөрийг шинэчилэхийн тулд WHERE ашиглана.
DELETE
Бичлэг устгахад ашиглана.
DELETE FROM table; --> Хүснэгтний бүх бичлэгийг устгана.
DELETE FROM table WHERE id=5; --> Хүснэгтний id нүд 5 тай тэнцүү бүхий бичлэгийг устгана.
WHERE
Хэсэг бүлэг болон зарим мөрийг ялгаж авахад ашиглана.
SELECT * FROM users WHERE username LIKE '%bold%'; --> bold гэж үг орсон бүх хэрэглэгчийг users хүснэгтнээс сонгоно.
SELECT * FROM onoo WHERE utga>3; --> Онооны хүснэгтнээс 3-с дээш оноотой бүх бичлэгийг сонгоно.
LIKE
Адилтгах хэлбэрээр сонгоход ашиглана.
field1 LIKE '%bold%'; --> bold гэсэн үг орсон бичлэгүүд
field1 LIKE '%bold'; --> bold гэсэн үгээр төгссөн бичлэгүүд
field1 LIKE 'bold%'; --> bold гэсэн үгээр эхэлсэн бичлэгүүд
ORDER BY
Сонгогдсон бичлэгүүдийг ямар хэлбэрээр жагсаахыг тодорхойлно.
SELECT * FROM users ORDER BY id DESC --> users хүснэгтнээс сонгосон бичлэгүүдийн дугаараар нь урвуу хэлбэртэй жагсаана.
GROUP BY
Бичлэгүүдийг бүлэглэнэ.
SELECT * FROM users ORDER BY id ASC , GROUP BY email --> Ижил имэйл хаягтай хэрэглэгчдийг бүлэглэж харуулах бөгөөд дугаараар нь эрэмбэлж харуулна.
Өмнөх сэтгэгдлүүд »