Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Нүүр

PHP дээр вэб хийх нь зөв үү? Нууцлал хэр вэ?
PHP ашигладаггүй зарим нөхөд PHP-г үзэн яддаг байх. Харин ашигладаг манай талын хүмүүс бол эсрэгээрээ. Ер нь хүн бүр л өөрийн сайн ашигладаг хэрэглэдэг зүйлсийг хамгийн сайн нь ядаж л сайн гэж боддог. Эсрэгээрээ өөрт байхгүй зүйлсийг муутгаж ярих нь элбэг. Би хувьдаа PHP-г супер гэж хэлэхгүй ч хангалттай сайн гэж харин бардам хэлж чадна.

Хэрэв PHP  тийм муу юм бол яагаад ихэнх вэбсайт PHP  дээр хийгддэг вэ??
Хамгийн гол нь PHP сурах нь бусад төрлийн програмчлалын хэлийг сурахаас хамаагүй хялбар байдаг. Тиймээс л их олон хүн хурдан сурч тэр хэрээр вэбсайтууд бүтээгддэг. Тиймээс ч PHP дээр бичигдсэн олон вэб сайтууд довтолгоонд өртдөг. Тийм бол наад захын жишээ Yahoo! яагаад PHP  ашиглаад байдаг юм бол. Энэ бол хамгийн том хүчирхэг сайт. Хэрэв PHP тийм муу байсан юм бол наад зах нь Yahoo! яагаад ч PHP  ашиглахгүй нь тодорхой.

Тиймээс та бүхэн PHP сурах гэж байгаа бол эргэлзээд хэрэггүй. Шууд л сурч эхэл. Харин дараа нь дахин ямар хэл сурахаа шийдээрэй.

Хэрэв РНР-н талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараахь сайтуудад зочлоорой.

http://www.sitepoint.com/forums/showthread.php?t=397771
http://answers.yahoo.com/question/index?qid=1005120900809
http://www.vanderwal.net/random/entrysel.php?blog=904

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (6)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »