Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Нүүр

PHP-н тухай мэдэх шаардлагатай 12 зүйл
PHP-г та зөвхөн вэб хийхэд хэрэглэдэг, боломж муутай гэж бодож байна уу. PHP2.0 гарч байх үед боломж үнэхээр муу байсан байна. Харин PHP5 бол тийм биш гэнэ. Та бүхэнд PHP-н талаар мэдэх шаардлагатай 12 зүйлийг орчуулан хүргэж байна.
  1. PHP нь зөвхөн вэб хийхэд зориулагдаагүй. PHP нь вэб модуль, эсвэл CGI скрипт хэлбэрээр сууж ашиглагддагч PHP CLI болон PHP-GTK2 binding гарч ирснээр энэ агуулгыг өөрчилсөн. 3,4р хэсгийг харна уу.
  2. PHP нь жинхэн програмчлалын хэл юм. Энэ нь үнэхээр жинхэн програмчлалын хэл юм. Элдэв янзын хэлэлцүүлэгт "C мэт жинхэн програмчлалын хэлийг ашигла" гэж санал боолгож буй бичлэгүүд их байдаг нь буруу үзэл бодол юм. PHP нь бусад програмчлалын хэлнүүдийн л адил.
  3. PHP-г ашиглан линуксын терминалын болон DOS-н мөрөн комманд ажиллуулж болно: PHP CLI ашиглана бусад Java, C программуудын адил уг үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
  4. PHP ашиглан зурагтай харилцсан коммандуудыг гүйцэтгэж зураг зурж болно: PHP-GTK2 binding ашиглан PHP программуудыг хийж болохнээ.
  5. PHP ашиглан OpenGL программуудыг хийж болно. Туршлагатай нөхдүүд php-opengl ашиглан OpenGL ашиглан программуудыг хийж болдог.
  6. PHP нь нууцлалын алдаа ихтэй програмчлалын хэл биш юм. Ихэнх PHP програмчлалын тохиолдолд туршлагагүйгээс болоод алдаа гаргасан байдаг. (register_globals гэх мэт)
  7. PHP нь OOP буюу объект хандалтгүй програмчлалын хэл биш юм. PHP’s page on PHP5 object oriented programming хэсгийг уншина уу. Бусдын адил л ашигладагийг та мэдэх болно.
  8. PHP нь хэв маяггүй програмчлалын хэл биш юм. PHP’s types page хуудсыг нээж танилцана уу.
  9. PHP нь үнэгүй нээлттэй эх. 
  10. PHP-г вэб робот бичихэд ашиглаж болно. cURL болон http class ашиглан вэб роботуудыг бичиж болно.
  11. PHP нь их эртний програмчлалын хэл биш юм. Үүсээд удаагүй.
  12. PHP нь хэрэггүй програмчлалын хэл биш.

Эх сурвалж:
http://www.compdigitec.com/labs/2008/09/02/12-things-you-need-to-know-about-php/

Жич: Зарим нэг хүмүүс миний орчуулгын талаар их санаа зовоод байх шиг байна. Тиймээс хэрэв та энэ орчуулганд санаа зовоод байвал над орчуулж өгч тусална уу. Эсвэл зүгээр л англи хэл дээр хувилбарыг нь уншчих. Би энд бичээгүй байсан бол та энэ зүйлийг хэзээ олж унших байсан бол????

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »