Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Зөвлөмж

Зочны дэвтэр хийх

Ямар нэгэн жижиг хэмжээний скрипт хийхдээ анхнаас нь сайн төлөвлөж, баазын бүтэцээ цаасан дээр бичин, тэр бүү хэл кодны бүтэцээ цаасан дээр сайн бодож буулгаад уг цаасаа харан гаргасан схемийнхээ дагуу кодоо бичвэл дараа уг скриптээ хөгжүүлэхэд их дөхөмтэй болохоос гадна таны хөдөлмөрлөж бичихэд зарцуулсан цаг хугацааны хэрээр та туршлага хуримтлуулан илүү их мэдлэгийг олж авна.

Энэ удаад Зочдын дэвтэр буюу Санал хүсэлтийн дэвтэр хэрхэн бичих талаар тайлбарлая.

1. Тухайн сэтгэгдэл үлдээсэн хэрэглэгчийн ямар мэдээллүүдийг авахыг тодорхойлно.

Жш:
  • Нэр
  • Имэйл
  • Сэтгэгдлийн гарчиг
  • Сэтгэгдэл
  • Сэтгэгдэл бичсэн огноо
  • IP хаяг
  • ....

2. Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд нь сэтгэгдэл болгон хүснэгтээ үүсгэнэ

guestbook хүснэгт үүсгэлээ гэж бодоход нүднүүд нь:
  • id  // id нүд нь огт давхцахгүй бөгөөд автоматаар нэмэгдэж ордог бүхэл тоон утга байна. Энэ нь дараа уг бичлэгийг устгах, засварлах зэрэгт хэрэгтэй
  • name //varchar() төрөлтэй байхад болно. Уг төрөл нь 255 ихдээ тэмдэгтээс бүтэх бөгөөд уртыг нь оноож өгдөг. Крилл юникод үсгийн хувьд 1 крил үсэг нь 2 тэмдэгтийн урттай тэнцдэгийг анхаараарай.
  • email // нэр бүдтэй ижил байхад болно
  • subject // нэр бүдтэй ижил байхад болно
  • comment // хэр урт бичлэг авахаас шалтгаалан текст үү өөр төрөл байхуу гэдгийг та өөрөө шийд
  • date_added // нэмэгдсэн огноог 2 янзаар авч болно. UNIX -ийн хэлбэрээр болон энгийн хэлбэрээр
  • ip // varchar() төрлөөр авна

3. Файлын бүтэцээ гаргана.
Жш:
  • includes
    • settings.php
      • Сайтын үндсэн тохиргоонуудыг тааруулж өгөх. Жишээ нь хуудасны гарчиг, зохиогчийн эрхийн тэмдэглэгээг config.php файлд хувьсагчид оноож өгөөд энэ файлаас аль хувьсагчийг ямар хэсэгт аваачих вэ гэдгийг тааруулах гэх мэт
    • common.php
      • админ болон зочдын хэсэгт хоюуланд  нь хэрэглэгдэх код болон функцууд. Энэ хэсгийг functions/common.php -д бичиж болно. Миний хувьд бол файлуудыг динамикаар хавсаргаж өгдөг болохоор /include/ уг хэсэгт тухайн функцыг бичиж өгдөг.
  • functions
    • common.php
      • Хуудаслалт зэрэг бүх хэсэгт ашиглаж болох функцууд
    • admin.php
      • Сэтгэгдлийг утсгах, засварлах, сэтгэгдлийг баталгаажуулах, админ эсэхийг шалгах гэх мэт бүхий л админтай холбоотой функцуудыг бичиж өгөх
    • guestbook.php
      • Хэрэглэгчийн сэтгэгдлийг нэмэх, сэтгэгдлийг харуулах гэх мэт функцууд
    • email.php
      • Имэйл илгээх, имэйлийн форматыг шалгах зэрэг функцууд
  • classes
    • db.php
      • Баазыг холбох, query уншуулах, харуулах class болон функцууд. Жш: уг хавтсанд mysql.php, oracle.php гэх мэт өөр өөр баазтай ажилладаг class уудыг бичиж өгвөл зүгээр.
  • images
    • Вэбийн бүхий л зургууд. Template систем ашиглаж буй тохиодолд харгалзах дизайнд хамааралтай зургуудыг тухайн дизайны хавтсанд хадгалах нь зүйтэй. харин нийтлэг зургуудаа энэ хавтсан хадгалвал зүгээр.
  • css
    • main.css
      • Images хавтастай ижил хэрэглэгдэнэ.
  • javascripts
    • functions хавтастай ижил хэрэглэгдэх бөгөөд зөвхөн JAVASCRIPT файлд хамаатай
  • config.php
    • Энэ хэсэгт сайттай холбоотой бүх тохиргоог энд оруулж өгнө. Жш: баазын холболтын мэдээлэл, зохиогчийн эрхийн тухай бичлэг, нэг хуудсанд хэд харуулах гэх мэт. Уг тохиргоонд юуг яаж оноож өгсныг шалгаж кодоо бичнэ. Тухайлбал зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичихээр энэ хуудсанд тохируулсан бол бичлэг нэмэх хэсэгт уг тохиргоог шалгах гэх мэт.
  • index.php
  • ......
  • ......
Үндсэндээ иймэрхүү зарчмаар бүтэцээ гаргаад кодоо бичихэд болно. Дээр дурьсанчлан хэрэв нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ гэвэл нэмж хэрэглэгчийн хүснэгт үүсгэх хэрэгтэй бөгөөд админ талбартай хийхийн тулд admin/ хавтас үүсгэх /өөр нэртэй ч байсан болно/ админ коммандуудыг гүйцэтгэдэг файлууд үүсгэх зэрэг нэмэлт кодуудыг бичиж өгнө. Та хэдий чинээ олон зүйл уйгагүй хийн тэр хэмжээгээрээ туршлага хуримтлуулж юм сурах болно гэдгийг санаарай. Ямар нэгэн зүйл хийх бүрт өмнө гарч байгаагүй асуудлууд гарч ирэн түүнийг байнга шийдэж байснаар та амжилтанд хүрэх боломжтой. :)


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (4)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »