Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Зөвлөмж

Вэб сайт хийх төлөвлөгөө гаргах
Хэрэв та вэбсайт хийж эхэлэх гэж байгаа бол энэ зөвлөгөөг нэг уншчихад илүүдэхгүй байх. Ялангуяа интернэтээр мөнгө олохыг хүссэн вэбмастерууд болон блогчид заавал уншаарай.

Уг бичлэгийг би өөрөө зохиож бичсэнгүй. Гадны сайтаас жагсаалтыг олж уншсан бөгөөд үнэхээр хэрэгтэй гэж бодсон тул сүүлд олон хүнд хэрэг болох байх хэмээн бодож өөрийн өчүүхэн мэдлэг дээр тулгуурлан чадлаараа дэлгэрүүлэн бичив.

Зүгээр хэдэн гарчиг харах, жаахан ч гэсэн тайлбартай гарчигууд харах нь арай өөр байх болов уу.

Сайт хийн гэдэг нь өөрөө их том асуудал юм. Ялангуяа туршлага багатай бол бүүр ч хэцүү. Би нэг хятад нөхөртэй чаатилж байлаа. Нэг томоохон вэбсайтын маркетингийн менежер гэж байна. Нэлээд чаатилсны эцэст уг нөхөр маань блогтой болохыг хүсдэг боловч яаж хийхээ мэдэхгүй байна гэдэг байгаа. Учир нь уг нөхөр нэгэнт хийгдсэн сайтыг сайн ашиглахаас биш өөрийгөө вэб хийх чадваргүй гээд дүрдээ итгэсэн болох нь харагдаж байна. Бүр БЛОГСПОТ дээр эрх нээгээд хийгээч гэхээр мэдэхгүй ээ, би чадахгүй байх гэж байдаг.

За сайт хийх нь энгийн хүмүүсийн хувьд хувьд их хэцүү ажил юм байж. Харин вэб хийдэг болон хийж эхэлж буй хүмүүсийн хувьд бол хэрхэн зөв хийх нь том асуудал юм.

Юуны өмнө САЙТ ХИЙХ хэмээх том асуудлуудыг тодор нь хэд хэдэн жижиг асуудлууд болгож задлах ба уг жижиг асуудлуудыг нэг нэгээр шийдсэнээр та өөрийн сайтаа зөв, сайн хийж чадна.

Одоо алхам алхамаар тайлбарлая.

Өмнөх үг

Уг зөвлөмжид А байгууллагын www.А.com танилцуулга сайтыг хийх тухай авч үүзнэ.

1. Та сайтаа яагаад хийх гэж байгаагаа тодорхойлно.

Ямар нэгэн зүйл хийхэд ядаж нэг шалтгаан хэрэгтэй. Тиймээс яагаад уг сайтыг хийх гэж буй шалтгаанаа бич.

Жш: А байгууллага нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байг. Тэгвэл уг байгууллага гадаад орны иргэдийг Монголдоо урьж авчрахын тулд хэдэн мянган доллартай тэнцэх зардлаар гадаад орнууд руу явж сурталчилгааг цөөхөн хэдэн удаа хийсэн нь дээр үү эсвэл уг зардлаас хэдэн зуу дахин бага зардлаар вэбсайтаа сайн ажиллуулсан нь дээр үү гэх асуудлуудын шийдэл юм.


2. Сайтын тодорхойлолт

Хийх буй сайтын танилцуулга, тодорхойлолтыг бич.

Жш: А байгууллагын сайт нь динамик байх уу, статик байх уу, аль эсвэл бүтэн флаш сайт байх уу гэдгийг тодорхойлох бөгөөд мөн ямар ямар мэдээллүүд оруулахыг төлөвлөж сайтын бүтцийн эхний хувилбарыг  гаргана.


3. Ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

Та уг сайтаар дамжуулан хүмүүст юу хүргэх гээд байгаа зүйлсээ жагсааж бичих тухай асуудал юм. Таны санал болгож буй зүйлс тань хүмүүст хэр хэрэгтэй, сонирхолтой вэ, зах зээл хэр вэ гэдгийг мөн судлаарай.

Жш: А байгууллагын үйлчилгээнд юу юу хамрагдах вэ? Цааш хэрхэн задрах вэ? Уг үйлчилгээг танилцуулахын тулд өөр ямар материаллууд шаардлагатай вэ зэргийг тооцоолж сайтын бүтэцээ баяжуулна.

4. Зочдыг дараа дахин, дахин зочилуулахын тулд яах ёстойгоо бод.

Мэдээж та сонирхолтой мэдээлэл бэлдэж, байнга шинэчилж байвал танай сайтад нэг зочилсон хүн дахин дахин зочилох нь ойлгомжтой. Өөр ямар арга зам байгааг та сайн бодож тооцоолоорой.

Жш: Манай улсад сайтаа шинэчилэх явдал эрс бага байдаг нь ажиглагддаг. Тиймээс А байгууллагын хувьд шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл  тогтмол нэмж оруулж өгч байвал их оновчтой. Зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхий дахины мэдээллүүдээс иш татаж болох бөгөөд хамгийн оновчтой хэлбэр нь сайтаар дамжуулан өөрийн байгууллагын блогийг хөтлөх явдал. Блогийг зөвхөн хувь хүмүүс хөтлөдөггүй бөгөөд гадны томоохон байгууллагын захирлууд сайтаараа дамжуулан блог ажиллуулж өөрийн үзэл бодлоо бусад үйл явдлын дагуу өгүүлж бусадтай сэтгэгдлээ хуваалцаж байдаг. Үүний адилаар А байгууллагын захирал сайтаараа дамжуулан аялал жуулчлалын чиглэлээр өөрийн сэтгэгдлээ гадуур өрнөж буй үйл явдалтай холбон илэрхийлснээр таны сайт руу хандах зочдыг дахин татах нэгэн хувилбар болох юм.


5. Хүмүүс юу хүсэж байна вэ?

Хүмүүс юу хүсэж сонирхож байгааг судалж мэд. Үүнийг олж мэдсэнээр та сайтдаа ямар мэдээллүүд оруулах, барааны сайт хийж буй бол ямар бараа зарах эсэхээ тодорхойлох юм.

Жш: А байгууллагын хувьд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд гадны оронд байдаггүй Монгол улсын онцлогуудыг харуулах нь илүү сонирхолтой болж өгнө. Үүнд динозаврын өндөг, араг яс, Тайхар чулуу гэх мэт манай улс жуулчдад үзүүлэх үзүүлбэрээр баялаг. Тэр бүү хэл зарим байгууллагууд говийн элсэн дээр цанаар гулгуулдаг.

6. Хүмүүс ямар үйлчилгээнд/бараанд мөнгө зарцуулдаг вэ?

Төлбөрт үйлчилгээний сайт нээх гэж буй бол энэ асуултанд сайн хариул. Эрэлт ихтэй ховор бараанд хүмүүс бараг мөнгө хайрлахгүйг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Мөн хямд чанартай бараа бас эрэлт ихтэй нь мэдээж.

Жш: А байгууллагын хувьд аялал жуулчлалын хажуугаар нэмэлтээр Монгол бэлэг дусргалын зүйлс зарж борлуулж болох юм. Энэ үйлчилгээг жилийн ямар ч улиралд хийж болох бөгөөд өвлийн улиралд ихэнхдээ зогсонги байдаг аялал жуулчлалын байгууллагуудад илүү тохирсон үйлчилгээ.


7. Санхүү

Тогтмол санхүүтэй холбоотой бүхий л тооцоог жагсааж бич. Домэйн авах, вэб байрлуулах талбар авах, сурталчилгаа явуулах, вэбмастер хөлслөх гээд.

Вэб сайт хийлгэх, түүнийгээ ажиллуулах, домэйн нэр авах гэх мэт бүгд тус тусдаа үнэлгээтэй байдаг бөгөөд вэбсайтаа хийлгэсэн тохиолдолд жилд нэг удаа вэб байрлуулах талбар болон домэйн нэрний төлбөрийг тогтмол төлж байдаг. Хэрэв та өөийн вэбсайтаа хэн нэгэн ажилтанд хариуцуулдаг бол тухайн хүний цалингийн тооцоог гаргах шаардлагатай.


8. Зардлуудыг жагсааж бичих

Бусад мэдэгдэж буй бүх зардлаа жагсааж бич. Түр зуурын болон ирээдүйд ойрын хугацаанд гарах зардлууд багтана.

Явцын дунд сайтууд дээр байрлуулах сурталчилгаа хийлгэх, бараа худалдаалах бол барааны мэдээлэл цуглуулахад юу шаардлагатай, вэбсайтын дизайныг өөрчилөх бол гэх мэт бусад хамааралтай зардлууд орно.


9. Тооцоо хий

Нийт ямар зардал гарах, хичнээн зочид ямар хугацаанд сайт руу хандах, хандсан хэрэглэгчдийн хэд нь танай үйлчилгээнд хамрагдах, хэд нь байнгын хэрэглэгч болох гээд энэ бүгдийг тооцоол. Эсвэл өөртөө зорилт тавин ажиллах.


10. Бизнес төлөвлөгөө гаргах

Уг сайтын үйл ажиллагааны талаар бизнес төлөвлөгөө зохиох. Та хэрхэн уг сайтыг амжилттай ажиллуулах, хэр хугацаанд ашгаа олж эхэлэх гээд энэ бүгд багтана.


11. Маркетинг

Маркетингийн төлөвлөгөө гаргах. Эхний үед ингэж ажиллах, хэрэв хандалт болон гүйлгээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол ийм арга зам хэрэглэх гээд товчхондоо өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар маркетинг зохиох гэсэн үг юм.
Таньд гэж зөвлөхөд МАРКЕТИНГИЙН Төлөвлөгөөг тусад нь хэрэгжүүлсэн нь дээр байх гэж бодож байна. Учир нь маркетинг бол бүх бизнест маш чухал асуудал.

Бага зэрэг зөвлөхөд интернэт сургалчилгааны хувьд хамгийн оновчтой шийдэл нь Google-с гаргасан Adwordsүйлчилгээ юм. Уг үйлчилгээ нь таны төлбөрт таарсан хандалтыг танай сайт руу илгээдэг бөгөөд оновчтой түлхүүр үгсийг дуудлага худалдааны жишгээр үнэ хаялцуулж зардаг. Түгээмэл түлхүүр үгс нь илүү үнэтэй байна гэсэн үг.

Мөн үнэгүй сурталчилгаа хийх олон арга зам байдаг бөгөөд twitter, facebook, hi5 зэрэг нийгмийн харилцааны болон хэлэлцүүлэг төрлийн сайтуудыг ашиглах нь хамгийн оновчтой шийдэл юм. Харин та уг сайтуудыг нилээд идэвхтэй ашиглах шаардлагатай. Гэтэл уг чиглэлийн маш олон сайт байдаг. Тиймээс аль сайтыг нь ашиглах хамгийн оновчтой вэ хэмээн та бодож магадгүй. Тэгвэл та тухайн сайтуудыг аль болох л бүгдийг ашигла. Танай байгууллагын үйлчлүүлэгч бүх салбарын хэрэглэгчид байх болно. Тиймээс чиглэл чиглэлээр гарган ажиллаж тухайн чиглэлд таарах маркетинг явуулбал их зүгээр юм.


12. Хэрэглэгчдийг тодорхойлох

Ямар хүмүүст зориулах болон хэрэглэгчтэй холбоотой бусад мэдээллийг судлах.


13. Хандалт татах

Үнэгүй хандалт татах талаар судалж олж мэдэх. 11р хэсэгт өгүүлсэнчлэн нийгмийн харилцааны сайтууд аль болох ихийг идэвхтэй ашигла.


14. Зах зээлийн хэдэн хувийг эзлэх

Том мөрөөдөл шиг сонсогдож буй ч тодорхойлох ёстой асуудлын нэг юм.


15. Нийтэд таниулах аргыг тодорхойлох

Шинэ сайтуудыг хүмүүс олж орно гэдэг бараг бүтэхгүй мөрөөдөлтэй ижил. Тиймээс сайтаа нээсний дараа ямар замаар хүмүүст таниулах талаар бодох.

Мессенжерийн жагсаалтанд буй хүмүүс руу мессеж илгээж тэднийг мөн цааш дамжуулах хүсэлт гаргах нь ер нь сайтаа таниулж эхэлэх анхны алхам юм. Энэ хэсэг нь дээрхи 13 дахь хэсгээс өөр асуудал юм шүү. Жишээ нь та аль нэг хэлэлцүүлэг сайтад шинэ нээсэн сайтаа ИЙМ САЙТ нээгдлээ гээд хэлэлцүүлэг үүсгэхэд хүмүүс ИЙМ САЙТЫН ТАЛААР саналаа хэлнэ үү гэдэг хэлэлцүүлгээс илүү бусдын анхаарлыг татна.


16. Амжилтанд хүрэх зорилгоо тодорхойл

Зорилгогүй зүйл урагшилахгүй. Тиймээс та ямар нэгэн амжилтанд хүрэхээр зорилт гарган түүндээ хүрэхийн төлөө чармайн ажилла. Уг зорилтдоо хүрвэл дахин том зорилт тавин ажилла. Хэдий чинээ том зорилт тавьж түүнийхээ төлөө ажиллан төдий чинээ та амжилтанд хүрэх болно гэдэгт би маш их итгэлтэй байна.


17. Зорилтуудаа хугацаагаар эрэмблэх

16-д өгүүлсэнчилэн зорилтуудаа цаг хугацаагаар нь эрэмблэн тухайн хугацаа хүрэхэд уг зорилтондоо хүрсэн эсэхээ эргэн нэг харж байгаараа. Зорилтдоо тогтоосон хугацаандаа хүрж чадаагүй бол санаа зовох хэрэггүй. Харин би юун дээр алдав хэмээн бодож өөрийн алдаагаа нягтлаарай. Магадгүй та буруу тооцоолсон байж болох юм.


18. Чанартай мэдээллээр бөмбөгд.

ЯРЬДАГ ШИГЭЭ БИЧ гэж би хаа нэгтээгээс уншиж байсан юм. Блог сайт нээж буй хүмүүс энэ дүрмээр явахад ер нь хожнуу гэхээс буруудахгүй байх. Чанартэй шинэ мэдээллүүдийг интернэт хэрэглэгчид байнга эрэлхийлж байдаг. Мөн чанартай давтагдашгүй мэдээллүүд нь хайлтын систем танай сайтыг бүртгэх чансаанд нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.

Жш: А байгууллагын хувьд байгууллагын сайтаар дамжуулах блог дээрээ энэ хэсгийг баримтлах нь илүү зохимжтой.


19. Мөнгө олох

Блог ажиллуулж эхлэх гэж байгаа бол.....

Та зүгээр л буяны байгууллаг шиг ажилламаар байна уу. Амьдрал дээр буяны байгууллагууд ч өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг хаа нэгтээгээс олж байдгийг санах хэрэгтэй. Тиймээс зүгээр нэг блог хөтлөнгөө мөнгө олж болох замыг эрэлхийл. Google Adsense ашигла.


20. Хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх

Танай сайтын байнгын хэрэглэгчид гэсэн үг юм. Уг хэрэглэгчдийг нэмэгдүүлэх нь танай сайтын чансааг бататгах болно.


21. Та үнэхээр зөв юм хийх гэж байна уу?

Энэ талаар нэг бодоод үзээрэй. Юмыг яаж мэдэхэв хэнд ч хэрэггүй цаг хугацаа, мөнгө үрсэн буруу юм хийх гээд ч байгаан билүү. Тиймээс зөв юм хийхийн тулд төлөвлөгөөгөө маш сайн бодож гаргах хэрэгтэй.


22. Төгсгөл
Номны төгсгөлд юу байдаг билээ тэр зарчмаар бичихэд болох байх.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (3)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »