Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Сургалт

$_POST vs $_GET
Ихэвчлэн өмнө ямар нэгэн програмчлалын хэл дээр ажиллаж байгаагүй анхан суралцагч нар уг хоёр хувьсагчийг ойлгох гэж нилээдгүй цаг зарцуулдаг.  Тиймээс энэ удаад уг хоёр хувьсагчийн талаар тайлбарлая.

1. $_POST

Уг хувьсагчийг ихэнхдээ формын тусламжтайгаар гаргаж авна. AJAX зэрэг технологи ашиглаж байгаа тохиолдолд өөр байж болно. Формын тусламжтай авахад формын METHOD таг POST утгыг авах бөгөөд дамжуулагч файлд формын элементүүд нь нэрээрээ $_POST хувьсагчид array болж орж ирдэг.

Жш 1:

//form.php
<form action="result.php" method="POST">
<input name="a" type="text" />
<input name="b" type="text" value="b field" />
<input name="c" type="text" value="c field" />
<input name="buttonSubmit" type="text" value="үр дүнг харах" />
</form>

//result.php
<?php
if(isset($_POST['buttonSubmit'])){ //buttonSubmit элемент байгаа эсэхийг буюу формыг submit хийснийг шалгаж байна.
    echo $_POST['a'].'<br />'; //Формын а элементэд бөглөсөн утгыг хэвэлнэ.
    echo $_POST['b'].'<br />';
    echo $_POST['c'].'<br />';
}
?>

Уг жишээнд form.php хуудсанд буй байгаа формыг бөглөөд үр дүнг харах товчлуурыг дарахад result.php файлыг дуудах бөгөөд result.php файлд цормын элементүүдийн утгууд $_POST хувьсагчид array болж орж ирнэ.

2. $_GET

$_GET хувьсагч нь вэб хөтчийн addressbar дээр харагдах бөгөөд filename.php?a=5&b=33 гэх мэт харагдана. Асуултын тэмдэгээс хойшхи бичлэг нь $_GET хувьсагчид array болж орж ирдэг. Формын method нь GET байх нь тухайн формын элементүүдийн утгыг дамжуулагч хуудсанд actionfile.php?name=Batmunkh&submit=Submit гэх мэтээр дамжуулна гэсэн үг юм.

Жш 2:

//get.php
<?php
echo $_GET['a'];
echo $_GET['b'];
?>

дээрхи жишээнд get.php файлыг шууд дуудахад юу ч харагдахгүй бөгөөд харин get.php?a=hello гэж дуудахад вэб хөтөч дээр hello гэдэг үгийг хэвлэх юм. Харин get.php?a=hello&b=world гэж дуудсан тохиолдолд helloworld гэдэг үгийг хэвэлнэ. Уг үгнүүдийг өөрчилж бичээд үр дүнг харна уу.


Формын хувьд жишээ авъя

Жш 3:

//form.php
<form action="result.php" method="GET">
<input name="a" type="text" />
<input name="b" type="text" value="b field" />
<input name="c" type="text" value="c field" />
<input name="buttonSubmit" type="text" value="үр дүнг харах" />
</form>

//result.php
<?php
if(isset($_GET['buttonSubmit'])){ //buttonSubmit элемент байгаа эсэхийг буюу формыг submit хийснийг шалгаж байна.
    echo $_GET['a'].'<br />'; //Формын а элементэд бөглөсөн утгыг хэвэлнэ.
    echo $_GET['b'].'<br />';
    echo $_GET['c'].'<br />';
}
?>

Жич: Дээрхи жишээнүүдийн хувьд form.php болон result.php файлууд ижилхэн хавсанд байрлах ёстой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »