Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

Танилцуулга

Миний тухай
Зарим нэг өөрсдийгөө лаг гэж боддог, хэдий лаг ч гэлээ өөрсдийнх нь гараас ямар нэгэн зүйл гараагүй, худлаа томорч бусдын хийснийг доош нь хийдэг, нэг ёсондоо тамын тогооны үлгэрийг зохиогчдод зориулж танилцуулга оруулахаар шийдлээ.
1. Сайтыг хэн ажиллуулдаг вэ?
Одоогоор М.Батмөнх миний бие уг сайтыг эзэмшдэг, ажиллуулдаг бөгөөд http://biznetwork.mn/profile/batmunkh хаягаар миний мэдээллийг харж болно.

2. Заагаад байгаа нөхрийн мэдлэг чадвар хэр юм бол?
Би өөрийгөө голохгүй бөгөөд хамгийн гол нь миний мэдлэг чадварт бус юм. Хэн нэгний чадахгүй байгаа зүйлд туслах, асуудлуудыг шийдэж өгөх, зөв гольдролд нь оруулах, өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгөх гэх мэт ажиллагааг явуулах бөгөөд хэрэв та тамын тогооны үлгэр ярих гэж байгаа бол баруун дээр буланд буй Х товчлуурыг дарж цонхоо хаахыг хүсье. Таньд хэрэг болохгүй ч танаас их олон залууст хэрэг болох нь гарцаагүй юм.

3. Энэ сайтын чинь гол үндсэн зорилго ер нь юу юм бэ? Ер ойлгохгүй юм.
Хамгийн гол нь би өөрт болон бусдад хэрэгтэй мэдээллийг уг сайт дээрээ төвлөрүүлж, сүүлд хэрэглэх зорилгоор хөгжүүлж явдаг. Тиймээс ч мэдээллүүд ямар нэгэн дэс дарааллаар бус хамаагүй нэмэгддэг. Тодорхой хугацаа, зав зайны асуудал шийдэгдсэний дараа тусад нь PHP-р зогсохгүй вэбтэй холбоотой бүх мэдээллийг агуулсан сайт гаргах болно.


Сайтад зочлогч та бүхнээс дараахь зүйлст хүлээцтэй хандахыг хүсье.

- Би үгийн болон найруулгын алдаа гаргасан бол. Уучлаарай би монгол хэлний багш биш учир үгийн алдаа гаргах явдал мэр сэр гарах байх.
- Би онолын тал дээр хоосон тул энд тэнд гаргасан иймэрхүү алдаануудыг хэрэв та олвол надад мэдэгдэж засварлуулж байна уу? Би ч нэг ч гэсэн алдаагаа засаж суралцъя. Харин хэрүүл хийх, доромжлох зорилгоор бичсэн сэтгэгдэл болон мэдээллүүдийг шууд устгах болно.


Уг сайтыг хэрхэн ажиллуулдаг вэ?

1. Асуулт/Хариулт буланд хэрэглэгчид асуулт асууснаар надад имэйл ирэх бөгөөд тухайн асуултыг латин үсгээр галиглан бичсэн бол би нээх яаран хариулт өгдөггүй. Харин криллээр бичсэн бол аль болох хурдан хариулахыг хичээдэг.

2. Би уг сайт руугаа аль болох их орж сэтгэгдэл болон үг хэлэх эрх чөлөөнд бичсэн зүйлсийг уншиж байдаг. Тэнд асуултаа оруулсан , өмнө оруулсан бичлэгийн талаар асуусан бол мөн л аль болох хурдан хариулт өгөхийг хичээдэг.

3. Надтай хэрхэн холбогдох вэ?
m.batmunkh[at]yahoo.com хаягаар шууд холбогдож болох боловч би мессенжерээр зөвлөгөө өгөх сонирхол тун бага. Нэгэнт л хүнд туслаж байгаа юм бол ирээдүйд бусдад хэрэгтэй гэдэг үүднээс сайтаараа дамжуулан зөвлөгөө өгөх сонирхолтой. Надад ч цаг хэмнэх давуу талтай юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »