Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

PHP Бааз

Бааз гэж юу вэ?
Бааз гэж юу болох, хүснэгт ямар бүтэцтэй байдаг, мэдээлэл юунд агуулагддаг талаар анх эхлэн суралцаж байгаа залуустаа зориулаад тайлбар мэдээлэл хүргэе.

Microsoft Excel /Эксел/ гэж та мэдэх байх. Хэрэв мэдэхгүй бол www.microsoft-tools.com руу зочлоод сонирхоорой. www.Yadii.Net сайтад мөн видео хичээлүүдийг оруулсан байгаа. Уг сайтууд дээр англи хэл дээр байгаа боловч бид яваандаа Монгол хэл дээр хөрвүүлж хүргэх болно.

За сэдвээ үргэлжлүүлье.
Эксел програм дээр үүссэн экселийн файл маань өөрөө нэг төрлийн баазын хэлбэр юм. Баазууд ерөнхийдөө бүтэцийн хувьд ижил шахам. Мөн маш олон төрлийн баазууд хэрэглэгдэж байна. Заримаас нь дурдвал Excel, Access, MS SQL, MySQL, ORACLE, Postgre SQL гээд явж өгнө. Энэ бүгд маань нийтлэг чанартай.
Олон хүний мэддэг эксел дээр жишээ авъя.

Экселийн файлын нэр маань өөрөө баазын нэр юм. Уг нэрийн эксел файлын хувьд яаж ч өгч болох ч MSSQL, MySQL зэрэг баазуудын хувьд бол зөвхөн латин үсэг, тоо, доогуур зураас ашиглан нэрэлнэ. Хүснэгт, нүдний нэрнүүд ч мөн ялгаагүй.
Хүснэгт гэдэг маань харин экселийн нэг sheet /шийт/ буюу хуудас юм. Уг хуудсанд маань мөр болон баганууд байдаг нь уг хүснэгтний мэдээллүүд бөгөөд БАГАНЫГ нүдний нэр МӨРҮҮДИЙГ уг хүснэгтэнд байгаа мэдээлэл гэж ойлгоно.

Эдгээр нь дээр дурдсан баазуудын хувьд бүгд ижил шинж чанартай.

Мөн XML төрлийн бааз байна. Энэ нь текст файл хэлбэртэй бөгөөд мэдэллүүдийн тагны хооронд хадгалаж байдаг. Мөн тагны аттрибут хэлбэрээр хадгална. Adobe Flash дээр ажилладаг залуус мэдэж байгаа байх.

Жш:

Эксел дээр Хэрэглэгч гэж хуудас үүсгээд хэрэглэгчдийг бүртгэе.

А баганд хэрэглэгчийн нэр B баганд хэрэглэгчийн насыг бичье.

  A B
1 Удирдагч 25
2 Оператор 17

Уг мэдээллийг MYSQL Баазын users хүснэгтэнд харуулъя.

id username age
1 Удирдагч 25
2 Оператор 17

MYSQL хүснэгтэнд id,username,age гэсэн гурван нүд ашигласныг харж байгаа байх.

Тэгвэл яг энэ мэдээллийг XML хэлбэрээр бичвэл

Code:
<users>
    <user id="1" username="Удирдагч" age="25" />
    <user id="2" username="Оператор" age="17" />
</users>


эсвэл
Code:
<users>
     <user>
          <id>1</id>
          <username>Удирдагч</username>
          <age value="25" />
          <id>2</id>
          <username>Оператор</username>
          <age value="17" />
     </user>
</users>


гэх мэт бичиж болно. 
Code:
<age value="17" />
мөрний утга нь
Code:
<age value="17"></age>
бичлэгийн товчилсон хэлбэр юм.

За тэгээд сүлжээнд буй экселийн файл руу хандахад тухайн компьютерийн IP хаяг хэрэг болдогчилон баазын сервер руу хандахад мөн л тухайн серверийн IP хаяг хэрэг болно. Үүнээс гадна баазын серверт хандахад баазын хэрэглэгчийн нэр нууц үг мөн хэрэглэнэ.
Тухайн баазын хэрэглэгч нь өөрийн хандах эрхээс шалтгаалаад хязгаарлагдмал коммандуудыг гүйцэтгэх бөгөөд энэ нь зөвхөн өөрт оноогдсан баазуудтай харилцаж ажиллаж байдаг.

Таньд амжилт хүсэхийн ялдамд ойлгоогүй зүйл байвал нэрэлхэлгүй асуугаарай гээд энэ бичлэгээ өндөрлөе.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »