Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

PHP Бааз

SQL - Like
Өмнө нэг хэрэглэгч хүсэлт гаргаж байсны дагуу SQL-н LIKE комманд дээр хэдэн жишээ толилуулъя.

LIKE коммандын тусламжтайгаар баазаас мэдээллийг ялган авч болно. Ялгаж авахдаа олон янзын адитгал ашиглаж болно.

Хүснэгтний нэрийг users гэж авъя. Харин уг хүснэгт маань id,username,password,firstname,lastname бүхий нүднүүдтэй гэж үзье.

Жишээ №1 : admin хэрэглэгчийг олох

SELECT * FROM users WHERE username LIKE 'admin';

Тайлбар: Дээрхи коммандын тусламжтайгаар admin хэрэглэгчийг олно. Үр дүнд нэг тэг мөр буцаах болно. Учир нь хэрэглэгчийн нэр давхцахгүй.


Жишээ №2 : admin үгээр эхэлсэн бүх хэрэглэгчийг олох

SELECT * FROM users WHERE username LIKE 'admin%';

Тайлбар: Дээрхи комманд нь admin* бүхий нэртэй бүх хэрэглэгчийг олох болно. Жишээ нь administrator, admin, admin5, admin8, admin_bold гэх мэт хэрэглэгчдийг сонгох болно. Бүлэг тэмдэгт болон үгсийг % -р илэрхийлдэг.


Жишээ №3 : admin үг орсон бүх хэрэглэгчийг хайх

SELECT * FROM users WHERE username LIKE '%admin%';

Тайлбар: Уг коммандын тусламжтайгаар admin, administrator, root_admin, top_admin_boy гэх мэт admin гэдэг үгийг агуулсан хэрэглэгчийн нэр бүхий бүх мөрийг сонгоно.


Жишээ №4 : Овог нэрээр хайх

SELECT * FROM users WHERE firstname LIKE '%Bold%' AND lastname LIKE '%Ochir%';

Тайлбар: AND -г ашиглаж буй тул firstname нь Bold-г, lastname нь Ochir гэдэг үгийг агуулсан бүх мөрийг сонгоно.


Жишээ №5 : Аль нэг нүдээр хайх

SELECT * FROM users WHERE firstname LIKE '%Bold%' OR lastname LIKE '%Ochir%';

Тайлбар: OR-г хэрэглэж байгаа тул firstname нь Bold-г агуулсан эсвэл lastname нь Ochir-г агуулсан бүх мөрийг сонгоно.


Жич:
SELECT * FROM гэж сонгох нь хүснэгтний бүх баганыг сонгож байгааг анхаарна уу.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »