Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...

PHP Бааз

Баазыг SSH ашиглан нөөцлөх, сэргээх
Орчинд үед статик вэб их ховор харагддаг болсон байх. Харин динамик вэбсайтуудын мэдээлэл тогтмол нэмэгдэж өөрчлөгдөж байдаг тул сайтынхаа мэдээллийг нөөцлөж байхгүй бол маргааш юу болохыг хэн хэлж мэдлээ. Тиймээс баазыг SSH коммандын тусламжтай хэрхэн нөөцлөх талаар сонирхуулъя.

Миний хувьд бол 400МБ давсан баазын мэдээллийг өнжөөд нэг нөөцөлж байдаг. Үүнд хэдхэн минут зарцуулдаг.

Гэхдээ интернэтээр бааз нөөцлөх талаар жаал хайж харлаа. Илүү боломжийн зүйл байна уу л гэж харсан хэрэг. Зарим хөгжүүлэгчдийн бичсэн функц эд нар байна. Гэхдээ баазын серверийн өөрчлөлт шинэчилэлтээс шалтгаалаад байнга өөрчлөөд яваад байх хэцүү тул одоогийн өөрийн мэдлэгийн хүрээнд mysqldump коммандыг хамгийн оновчтой гэж бодлоо.
Уг коммандыг ашиглахад таньд сервер руу хандах SSH эрх хэрэгтэй бөгөөд терминал дээр дараахь коммандыг уншуулна.

1. Шахаж хадгалах комманд:
mysqldump --all-databases --add-drop-table -u DB_USERNAME -p | gzip > /home/userdir/backup/200911250143-azmn.sql.gz

2. Шууд SQL өргөтгөлтэй хадгалах комманд:
mysqldump --all-databases --add-drop-table -u DB_USERNAME -p > /home/userdir/backup/200911250143-azmn.sql

Дээрхи коммандын DB_USERNAME-н оронд бааз руу холбогдох хэрэглэгчийн нэрийг оруулах бөгөөд уг комманд бааз руу холбогдох хэрэглэгчийн нууц үгийг асуудаг. Нууц үг оруулсны дараа тухайн хэрэглэгчид хамаатай бүх баазыг нөөцөлж бэлдэнэ.

GZIP ашиглавал нөөц файлыг шахаж бага хэмжээтэй болгоно.

Нөөцөлсөн файлыг сэргээх

Нөөцөлсөн файл ашиглан мэдээллийг сэргээхдээ дараахь коммандыг ашиглана.
mysql -u DB_USERNAME -p < full_backup.sql


Жич: яваандаа cronjob+php ашиглаж хэрхэн нөөцлөх жишээг оруулах болно. Жаахан удаан хүлээлгэх байх.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »