Хуудсыг ачаалж байна. Түр хүлээнэ үү.
loading...
Дурын тэмдэгт гаргаж авах
FFMPEG ашиглан видеоны хугацаа тодорхойлох
Хичнээн зураг байгааг олох
Хавтас жагсаах функц
Зургуудыг салгаж авах
Баазын мэдээллээс зургуудыг салгаж авах
Файлын хэмжээг харуулах
FLV файлын хугацааг тодорхойлох
Крилл юникод үгийн уртыг олох
Мэдээллийг хуудаслаж харуулах
Цонхны төлөв үг болон дэвсгэр өнгө солих
Юникод үгийг таслах mbm_substr() функц
Цаг тооцоолох функц, хэдэн цагийн өмнө вэ?
IP --> Long IP
Array-н утгуудыг эрэмбэлэх
HTML код цэвэрлэх
Хавтсан дахь файлуудыг жагсаах
FLV тоглуулагч
Энгийн тухайн өдрийн огноо хэвлэдэг функц
Regex ашигласан SQL injection - ээс хамгаалдаг функц
Youtube Video-ний мэдээлэл авах
getdate(), date(), mktime() ашиглан календар хийх
Үг тасалж авах substr()
cURL, түүнийг ашиглан файл татах
FTP_PUT() функц
substr_count(), explode() жишээ. Үг ялгаж авах
Имэйл шалгах
Хэрэглэгчийг IP хаягаар нь хандах эрхийг нь хаах скрипт
Имэйл илгээх функц
Хуудаслалт - №2
filter_var функцыг email хаяг шалгахад ашиглах
File inclusion, include(), require(), include_once(), require_once()
Мэдээлэл оруулах функц
Цагийн зөрүү
htaccess ашиглах
SESSION гэж юу вэ? session_start(); session_destroy();

Функцууд

SESSION гэж юу вэ? session_start(); session_destroy();
SESSION гэж юу болох, хэрхэн ашиглах талаар хүргэе. Хэн нэгний ямар нэгэн вэбсайт үзэж байх агшныг нэг SESSION  гэж авч үзэж болно. хэрэв та нэг дор хоёр вэбсайт үзэж байгаа бол тухайн тохиолдолд хоёр SESSION сервер дээр үүсэж байдаг.
Сервер дээр SESSION  үүсэх гэдэг нь таныг ямар нэгэн сайт руу хандахад тухайн серверийн аль нэг хэсэгт ямар нэгэн файл үүсэх бөгөөд /заавал файл байх албагүй / SESSION-ий хувьсагч утгуудийг JSON хэлбэртэйгээр хадгалдаг. Хөгжүүлэгчид маань хүн тус бүрт зориулагдах утгуудыг жишээ нь хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн дугаар, хандах эрх зэргийг SESSION-д хэрэглэгчийг холбогдсоны хадгалж тухайн хэрэглэгчид зориулсан мэдээллүүдийг зөв сонгон авч харуулахад ашиглах бөгөөд юунд зориулж ашиглах нь ганц үүгээр хязгаарлагдахгүй.


SESSION үүсгэх:

Ямар нэгэн сайт руу ороход PHPSESSID cookie үүсэх PHPSESSID нь серверийн PHP-н тохиргооноос шалтгаалаад өөр байж болно. Тухайн cookie-н утгыг А гэж үзвэл sess_A нэртэй файл сервер дээр үүснэ. Уг файлд хувьсагч болон утгуудыг оноож өгөхийн тулд браузерт ямар нэгэн хоосон зай болон тэмдэгт хэвлэгдэж гарахаас өмнө sessio_start(); функцыг ашиглана.

Код:
<?
session_start();
echo '<html>';
...
...
?>



SESSION-ий хувьсагчид утга оноох

SESSION-ээ эхлүүлснийг зарласны дараа SESSION-д ямар утга ямар хэлбэртэй байхыг array хэлбэрээр оноож өгнө.
Код:
<?
session_start();
echo '<hr />';
$_SESSION['username'] = 'Batmunkh';
$_SESSION['user_type'] = 'Admin';
$_SESSION['products']['in_basket'] = '1,3,88,34';



SESSION-ий хувьсагчийг ашиглах
Дээрхи код нь $_SESSION-д  array хэлбэрээр хувьсагчуудыг үүсгэж утгыг оноож өгч буй явдал бөгөөд ашиглахдаа

Код:
<?
session_start();
echo '<hr />';
echo 'Username: '.$_SESSION['username'] . '<br />';
echo 'user type: '.$_SESSION['user_type'] . '<br />';
echo 'Produc ids in Basket: '.$_SESSION['products']['in_basket']


гэх мэт ашиглана.

SESSION-ий хувьсагчийг устгах
SESSION хувьсагчийн утгыг арилгахдаа unset() хувьсагч ашиглаж болох бөгөөд session_destroy() функцын тусламжтайгаар SESSION-ий бүх хувьсагчийг устгаж болно.

 
Код:
session_start();
session_destroy();
echo 'Username: '.$_SESSION['username'] . '<br />';
Уг тохиолдолд хувьсагчийг ашиглахаас өмнө SESSION-г устгаж байгаа тулл тухайн хувьсагч устгаж юу ч хэвлэгдэн гарахгүй.

session_start() функцыг хуудасны хамгийн дээр байрлуулах нь тохиромжтой. Хэрэв нэгэнт дуудсан session_start() функц доор дахин хэрэглэгдэх шаардлагагүй бөгөөд өмнө дуудагдсан бол өмнөх SESSION-г үргэлжлүүлэн дуудна.

Анхааруулга:
Уг функцыг ашиглахаас өмнө браузерт ямар нэг таг жишээ html, body тэгээд ямар нэг юм хэвлэхээс  өмнө ашиглах хэрэгтэй бөгөөд уг алдааг гаргасан тохиолдолд HEADER ALREADY SENT BY..... алдаа заана.


Нэмэлт мэдээлэл илгээх хүсэлтэй хүн имэйл болон мессенжерээр холбогдож болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (2)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »